• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-08-31 10:48:57

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 402 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/129 тоот тушаалаар бүртгэгдсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй дараах нөхцөлтэй “Лэнд бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд /ажлын 5 хоног/ 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Үнэт цаасны нэр: Лэнд бонд

Үнэт цаасны тоо ширхэг: 90,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Үнэт цаасны нийт үнийн дүн: 9,000,000,000 төгрөг

Үнэт цаасны хүү, өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 18%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Захиалга авах хугацаа: 2023.09.04 - 2023.09.08

”Лэнд бонд”-ын үндсэн андеррайтераар “Райнос инвестмент ҮЦК”, туслах андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК”, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-иуд ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ