• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-31 14:47:31

2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 223,952,253 төгрөгийн үнийн дүн бүхий 517,310 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Адуун чулуун ХК (ADL +15.00%), Монноос ХК (MNS +13.55%), Монгол шуудан ХК (MNP +7.13%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -12.36%), Төрийн Банк ХК (SBM -8.30%), Сүү ХК (SUU -5.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 428,852 ширхэг нэгж эрх 392,073,502 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,845 ширхэг үнэт цаас 284,386,260 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,848,000 юань буюу 7,073,141,760 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,973,553,775 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 3.3% хувиар буурч, 34,231.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,199,530,300,212 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ