• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51030.33

( 285.18 0.56% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51030.33 285.18
MSE A Индекс 19565.16 113.45
MSE B Индекс 14358.96 0.8

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

ЭРХЭЛСЭН АЖИЛДАА ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАСАН ЗАХИРАЛ, МЭРГЭЖИЛТНҮҮД ТӨРИЙН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

2023-09-06 18:10:25

Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжих түүхэн нөхцөл бүрэлдсэн тэртээх 1991 оноос өнөөг хүртэл 30 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн зарим удирдлага, мэргэжилтнүүд өнөөдөр /2023-09-06/ төрийн дээд шагнал гардан авлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн

  1. Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан,

  2. Арилжааны хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг,

  3. Тооцооны нягтлан бодогч Ж.Эрдэнэчимэг,

  4. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ундармаа,

  5. Арилжаа зохион байгуулагч О.Адъяа нар “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар шагнагдлаа.

Шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан гардуулан өгч “Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, он удаан жил тууштай ажиллаж хөдөлмөрлөн, санхүүгийн зах зээлийг хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан эрхэм та бүхний хөдөлмөр зүтгэлийг хамт олон, Монголын төр үнэлж цэгнэн, энэ өдөр төрийн дээд шагнал хүртээж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ