• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51030.33

( 285.18 0.56% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51030.33 285.18
MSE A Индекс 19565.16 113.45
MSE B Индекс 14358.96 0.8

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-07 15:17:01

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 590,659,460 төгрөгийн үнийн дүн бүхий 2,137,838 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +15.00%), Хөх ган ХК (HGN +15.00%), Тахь-ко ХК (TAH +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Фронтиер Лэнд Групп ХК (MDR -12.50%), Багануур ХК (BAN -11.11%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -7.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 126,208 ширхэг нэгж эрх 13,565,703 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 298 ширхэг үнэт цаас 29,788,080 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 14,976,000 юань буюу  7,112,252,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,746,265,403 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.54% хувиар өсч, 34,826.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,309,472,533,204​​​​​​​ төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ