• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ТӨМРИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН АРИЛЖАА 2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2023-09-08 16:01:11

Улсын Их Хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу тус хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Улмаар компанийн ТУЗ-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан бөгөөд "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулаад байна. Үүний дагуу тус компаниудын захиалгыг хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн хүдэр, баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо.  

“Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-тай энд дарж танилцана уу.

Дуудлага арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ