• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ" ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-09-11 12:20:17

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2023-09-11/ “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Н.Хүдэрчулуун, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Монложистикс Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л. Ганзоригт, “Монложистикс Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Хишигбат, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М. Мөнхтуяа болон албаны бусад хүмүүс оролцсон.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Монложистикс Холдинг” ХХК нь байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж “Дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд”-ийг бүтээх эрхэм зорилготойгоор үйлдвэрлэлт, борлуулалт, түгээлтийн тогтвортой үйл ажиллагааг материал хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээгээр ханган 18 дахь жилдээ амжилттай ажиллаж буй байгууллага юм.

Өнгөрсөн он жилүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн засаглалын тогтолцоо, урт хугацааны хөгжлийн стратегийг дэлхийн жишигт нийцүүлэхээр, орчин үеийн техник технологийн хөгжил, тээвэр логистикийн дэд бүтцэд хийсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлагаа өндөржүүлэн, засаглалын тогтолцоогоо улам төгөлдөржүүлэх зорилготойгоор ийнхүү өнөөдөр анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож байна.

“Монложистикс Холдинг” ХХК нь нийт хувьцааныхаа 15% буюу 59 сая 378 мянга 822 ширхэг хувьцааг нэгж хувьцааг 185 төгрөгөөр олон нийтэд санал болгон, нийт 10.98 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс стратегийн хөрөнгө оруулагчдад 70 хувь, үлдэх 30 хувийг олон нийтэд нээлттэй санал болгосон. Ингээд өнөөдрөөс эхлэн 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн арилжааны системээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хүлээн авах болно. Ингээд “Монложистикс Холдинг” ХХК”-ийн хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсэж, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье!” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Н.Хүдэрчулуун:

“Ёслолын ажиллагаа, арилжааны үйл явцад амжилт хүсье. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр ирсэн.

Мөн 2023 оны УИХ-ын намрын чуулганаар үнэт цаасны зах зээлийн холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт орохоор болж байна. Ингэснээр хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг адил тэгш хамгаалагдсан, хөрөнгийн зах зээл олон улсын жишигт нийцэж хөгжих суурь алхмууд хийгдэх болно.

Түүнчлэн МУ-ын дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг олноор бий болгосноор зах зээл тэлэх суурь нөхцөл бүрдэнэ.

Иймд дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээл шинэ бүтээгдэхүүн, хувьцаа гаргах үйл явцад түүчээлэн МУ-ын тээврийн  логистикийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг татахаар анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж буй “Монложистикс холдинг” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсье.

МУ-ын эдийн засгийн хөгжилд тээвэр логистик нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой. Мөн МУ-ын ЗГ-аас баримталж буй бодлогуудын хүрээнд энэхүү нөлөө улам тэлэх дүр зурагтай байна” гэдгийг онцоллоо.

“Монложистикс Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн Дарга Л.Ганзоригт:

“Компанийн өнгөрсөн цаг үеийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ажилтан албан хаагчдадаа талархал илэрхийлье. Та бүхэн 2005 онд байгуулагдсан цагаасаа хамгийн өрсөлдөөнтэй зах зээлд өнөөг хүртэл амжилттай ажиллаж өнөөдрийн түүхийг бүтээлцсэн юм. Өнөөдөр “Монложистикс Холдинг” ХХК олон нийт, нийгмийн ашиг сонирхлыг компанидаа нэгтгэн бүтээмж өндөр, тогтмол өсөлттэй ажиллах сайхан төсөөлөлтэйгөөр хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож байна.

Эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн бидэнд итгэж өсөлтийн цуваанд хамт нэгдээрэй” гэв.

Төгсгөлд нь “Монложистикс Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбат анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол үйлдэж, “Монголын хөрөнгийн бирж”-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ