• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-19 14:49:08

2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 207,572,934 төгрөгийн үнийн дүн бүхий 387,401 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Махимпекс ХК (MMX +9.20%), Булигаар ХК (MBG +9.09%), Талх чихэр ХК (TCK +4.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -15.00%), Хишиг уул ХК (HSK -14.79%), Би ди сек ХК (BDS -7.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,071 ширхэг нэгж эрх 3,807,849 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 718 ширхэг бонд  71,768,500 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн  2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,400,000 юань буюу 3,041,600,000 төгрөгөөр болон 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,212,320,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 11,537,069,283 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 34,769.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,880,053,371,030 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ