• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51004.9

( 259.75 0.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51004.9 259.75
MSE A Индекс 19569.45 117.74
MSE B Индекс 14354.54 -3.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-20 14:27:16

2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 431,622,643 төгрөгийн үнийн дүн бүхий 1,106,589 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +14.91%), Могойн гол ХК (BDL +6.90%), Крипто Үндэстэн ХК (CNF +5.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -14.93%), Гермес центр ХК (HRM -7.86%), Сор ХК (SOR -4.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,873 ширхэг нэгж эрх 6,010,749 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2 ширхэг 200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,136 ширхэг бонд  212,998,280 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн  2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,206,099,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,856,930,872 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 34,748.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,891,632,610,561 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ