• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50928.11

( 182.96 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50928.11 182.96
MSE A Индекс 19562.66 110.95
MSE B Индекс 14354.54 -3.62

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-25 14:12:23

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 168,169,162 төгрөгийн үнийн дүн бүхий 586,522 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Глобал монголиа холдингс ХК (HML +15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +4.74%), Бодь Даатгал ХК (BODI +4.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -7.92%), Гермес центр ХК (HRM -7.14%), Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN -4.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,919 ширхэг нэгж эрх 11,215,912 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан  872 ширхэг үнэт цаас 65,525,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 510 ширхэг бонд  50,961,500 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,528,000 юань буюу 3,095,512,320 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 291,000 ам.доллар буюу 1,007,421,630 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 4,398,805,524 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.59% хувиар буурч, 34,866.10 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,093,442,660,268 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ