• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-29 17:06:24

2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 306,640,734 төгрөгийн үнийн дүн бүхий 1,258,875 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан болкомпанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +14.99%), Жидакс ХК (SOH +12.85%), Айтүүлс ХК (ITLS +9.47%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -12.97%), Адуун чулуун ХК (ADL -12.09%), Бөхөг ХК (BHG -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 54,333 ширхэг нэгж эрх 6,120,046 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,848 ширхэг бонд  270,560,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,256,000 юань буюу 7,699,491,840 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 73,776,000 ам.доллар буюу 255,217,743,360 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 291,000 ам.доллар буюу 1,006,673,760 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 264,507,229,740 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.37% хувиар өсөж, 35,436.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,288,846,385,793 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ