• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-05 15:15:29

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 179,973,484 төгрөгийн үнийн дүн бүхий 1,102,435 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +14.90%), Би ди сек ХК (BDS +14.62%), Баянгол зочид буудал ХК (BNG +12.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -14.82%), Монгол шуудан ХК (MNP -14.22%), Женко тур бюро ХК (JTB -11.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 4,509 ширхэг нэгж эрх 3,289,348 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 601 ширхэг бонд 59,747,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,664,000 юань буюу 8,361,960,960 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн  2 багц 6,800 тонн FE 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 537,200 ам.доллар буюу 1,856,826,428 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 10,461,797,220 төгрөгийн үнийн дүн  бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.56% хувиар өсч, 34,751.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,122,650,072,547 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ