• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ТӨМРИЙН БАЯЖМАЛЫН АНХНЫ АРИЛЖААНЫ НИЙЛҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

2023-10-06 15:41:14

МХБ нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг амжилттай эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 113,400 тонн төмрийн баяжмалыг арилжаад байна.

Төмрийн баяжмалын эхний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72,000 тонн төмрийн баяжмал болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6,800 тонн төмрийн баяжмалыг амжилттай арилжиж, арилжааны дүнд худалдагчаас санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар өссөн билээ.

Энэхүү анхны арилжааны нийлүүлэлт 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын худалдсан эхний 100 вагон төмрийн баяжмал Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гарлаа. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн эхний 50 вагон бүтээгдэхүүний ачилт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж байна.  

“Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн баяжмалын ачилт хийгдэх үед МХБ-ийн итгэмжлэгдсэн шинжилгээний лаборатори стандартын дагуу авсан дээжээс чанарын шинжилгээг хийж, гүний гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хийсэн бөгөөд МХБ-ийн холбогдох төлөөлөл байлцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ