• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-06 17:02:11

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 95,027,999 төгрөгийн үнийн дүн бүхий 440,737 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +14.78%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +12.52%), Монгол шуудан ХК (MNP +11.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -10.96%), Ариг гал ХК (EER -6.00%), Монложистикс Холдинг ХК (MLG -4.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 24,937 ширхэг нэгж эрх 16,174,346 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,166 ширхэг бонд 116,193,400 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,664,000 юань буюу 8,360,017,920 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс 8,204,800 ам.доллар буюу 28,352,835,072 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 85 багц 544,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 83,177,600 ам.доллар буюу 287,431,841,664 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 291,000 ам.доллар буюу 1,005,591,240 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 325,377,681,641 төгрөгийн үнийн дүн  бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.17% хувиар өсч, 34,811.76 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,121,554,945,084 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ