• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-09 17:19:25

2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 174,428,172 төгрөгийн үнийн дүн бүхий 639,320 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гонир ХК (GNR +15.00%), Эрээнцав ХК (ECV +14.99%), Хишиг уул ХК (HSX +14.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шарын гол ХК (SHG -8.09%), Монгол Базальт ХК (MBW -5.99%), Түмэн шувуут ХК (TUM -5.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 39,053 ширхэг нэгж эрх 6,941,134 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 4,700 ширхэг үнэт цаас 234,812,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,207 ширхэг бонд 2,020,632,410 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 93,860 ширхэг үнэт цаас 550,002,000 төгрөгөөр, 

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,784,000 юань буюу 3,210,120,960 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 510,000 ам.доллар буюу 1,762,044,900 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,958,981,576 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.91 нэгжээр өсч, 34,812.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,173,862,276,058 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ