• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-10 15:01:23

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,572,011 төгрөгийн үнийн дүн бүхий 721,517 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Глобал монголиа холдингс ХК (HML +14.93%), Мандал Даатгал ХК (MNDL +10.47%), Ард кредит ББСБ ХК (ADB +4.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянгол зочид буудал ХК (BNG -11.17%), Монложистикс Холдинг ХК (MLG -6.28%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 68,435 ширхэг нэгж эрх 48,778,164 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 161 ширхэг бонд 16,073,620 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,920,000 юань буюу 8,484,940,800 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 264,875 ам.доллар буюу 915,000,093 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,616,364,688 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.11% хувиар буурч, 34,775.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,237,166,857,371 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ