• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-12 15:03:45

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 85,712,463 төгрөгийн үнийн дүн бүхий 705,412 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сэлэнгэ сүрэг ХК (SES +14.97%), Бэрх Уул ХК (BEU +14.58%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +7.37%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -7.82%), Мандал Даатгал ХК (MNDL -7.61%), Гермес центр ХК (HRM -6.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 3,003 ширхэг нэгж эрх 1,493,775 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг бонд 299,670 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 9,388,805 ширхэг үнэт цаас 1,262,338,821 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,178,278,400 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 264,875 ам.доллар буюу 914,981,551 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 74 багц 473,600 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 67,298,560 ам.доллар буюу 232,475,472,678 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 242,918,577,358 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 35,017.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,265,484,683,612 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ