• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-13 15:08:03

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 105,655,460 төгрөгийн үнийн дүн бүхий 1,468,798 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Баянтээг ХК (BTG +15.00%), Эрээнцав ХК (ECV +15.00%), Айтүүлс (ITLS +10.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -11.83%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -11.46%), Монгол савхи ХК (UYN -8.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 28,243 ширхэг нэгж эрх 6,561,811 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 25 ширхэг 2,475,000 төгрөгөөр

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,236,421,120 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 261,625 ам.доллар буюу 903,506,240 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 499,800 ам.доллар буюу 1,726,029,312 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 10,980,648,943 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.8% хувиар өсч, 35,299.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,297,851,264,255 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ