• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-27 17:03:24

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 191,006,985 төгрөгийн үнийн дүн бүхий 595,087 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +14.97%), Эрээнцав ХК (ECV +14.94%), Шарын гол ХК (SHG +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.96%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.47%), Махимпекс ХК (MMX -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 594 ширхэг нэгж эрх 382,768 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг бонд 1,800,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 88,403 ширхэг үнэт цаас 553,402,780 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,432,000 юань буюу 8,684,421,120 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 484,250 ам.доллар буюу   1,669,940,967.50 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 32 багц 204,800 тонн 1/3 коксжих нүүрс 25,661,440 ам.доллар буюу 88,493,732,454 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт: 99,594,687,075 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.33% хувиар өсч, 35,589.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,199,225,863,861 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ