• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-31 15:25:47

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 226,839,460 төгрөгийн үнийн дүн бүхий 958,675 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монложистикс Холдинг ХК (MLG +14.90%), Мерекс ХК (MRX +11.76%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +6.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -6.25%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR -5.28%), Айтүүлс ХК (ITLS -4.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,353 ширхэг нэгж эрх 1,340,415 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,022 ширхэг бонд 102,200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,745,657,600 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 307,500 ам.доллар буюу   1,060,398,375 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 476,000 ам.доллар буюу 1,641,462,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 11,777,898,050 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.23% хувиар өсч, 36,186.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,212,565,053,742 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ