• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-03 17:09:48

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 70,601,026 төгрөгийн үнийн дүн бүхий 177,653 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Айтүүлс ХК (ITLS +11.07%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +10.41%), Э-Транс ложистикс XК (ETR +5.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -14.31%), Хай би ойл ХК (HBO --3.71%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -3.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 13,321 ширхэг нэгж эрх 2,516,620 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,944,000 юань буюу 8,920,161,280 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 313,500 ам.доллар буюу 1,080,462,075 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 523,600 ам.доллар буюу 1,804,561,220 төгрөгөөр,

  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 19,033,600 ам.доллар буюу 65,598,350,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 77,477,252,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.18% хувиар буурч, 36,128.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,218,631,508,336 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ