• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 11 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-11-07 14:12:43

“Монголын Хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2023 оны 11 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд зохион байгуулагдана.

         Сургалтын хөтөлбөрт:

  • Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил

  • Хувь хүний санхүү

  • Хувьцаа, бондын ялгаа

  • Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа

  • Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго

  • Финтек ба крипто валют

  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай

  • Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

  • Багц бүрдүүлэлтийн талаар

  • МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц

  • Арилжааны систем ашиглах практик сургалт

  • Бататгах давтлага

        Төлбөр: 180,000 төгрөг

Бүртгүүлэх холбоос: https://mse.mn/mn/lessonregister

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ