• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-08 15:05:59

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 179,776,794 төгрөгийн үнийн дүн бүхий 756,116 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тавилга ХК (TVL +14.98%), Бэрх Уул ХК (BEU +14.83%), Тахь-ко ХК (TAH +13.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монложистикс Холдинг ХК (MLG -7.58%), Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB -3.80%), Төрийн Банк ХК (SBM -2.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 29,829 ширхэг нэгж эрх 21,390,004 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 66,895 ширхэг үнэт цаас 404,045,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,777,766,400 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 276,250 ам.доллар буюу   951,703,350 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 13,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал  986,000 ам.доллар буюу 3,396,848,880 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 13,731,531,228 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.88% хувиар өсч, 37,191.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,220,980,574,366 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ