• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52066.4

( -480.79 -0.91% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52066.4 -480.79
MSE A Индекс 19737.75 -131.23
MSE B Индекс 14168.76 -0.66

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГЭЭ БАЯЖУУЛСАН СУРАЛЦАГЧДАД СЕРТИФИКАТ ГАРДУУЛЛАА

2023-11-22 18:31:57

       “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын 11 дүгээр сарын хөтөлбөр өндөрлөлөө.

Энэ удаагийн сургалтад 24 суралцагч хамрагдсан бөгөөд нийт 12 багц хөтөлбөрийг дуусган, сертификатаа гардан авлаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай Хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, Монгол Улсад хийгдсэн банкны реформ болоод ТӨХК-иудын хувьчлалын үйл явц, Уул уурхайн биржийн арилжааны үр нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлт хэрхэн нэмэгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

АПУ ХК-ийн Хуулийн зөвлөх, суралцагч А.Анужин: “Манай байгууллагын хуулийн албанаас хэд хэдэн хүн энэхүү сургалтад хамрагдлаа. Богино хугацаанд маш үр өгөөжтэй цогц хичээлээр мэдлэг мэдээллээ тэлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

30 гаруй жилийн түүхтэй “Монголын хөрөнгийн бирж” ХК хүртээмжтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгодоо тулгуурлаж 2005 оноос энэхүү сургалтыг зохион байгуулж ирсэн.

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэн, өнөөг хүртэл 15 мянган гаруй иргэнийг хамруулаад байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ