• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-11-23 10:29:24

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/271 тоот тушаалаар бүртгэгдсэн "Омни ассет ТЗК”-ийн 24 сарын хугацаатай, жилийн 19.6 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй, нийт 6,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 60,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 552 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

Тус өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

"Омни ассет" ХБҮЦ-ны үндсэн андеррайтераар “Апекс капитал ҮЦК” ХХК ажилласан байгаа бөгөөд арилжааны системд 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 60,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 65 хөрөнгө оруулагчийн 66 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ