• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-05 17:27:26

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 125,511,721 төгрөгийн үнийн дүн бүхий 457,129 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +15.00%), Гутал ХК (GTL +14.98%), Ремикон ХК (RMC +13.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.93%), Женко тур бюро ХК (JTB -5.73%), Эрдэнэ ресурс девелопмент корпоэйшн ХК (ERDN -2.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 41,948 ширхэг нэгж эрх 29,731,344 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 5,138 ширхэг 385,350,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,922,720,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 292,050 ам.доллар буюу 1,002,192,939 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,304,000 юань буюу 8,799,648,000 төгрөгөөр,  

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 547,800 ам.доллар буюу 1,879,819,524 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.  

Энэ өдөр нийт 21,144,973,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.39% хувиар буурч, 36,584.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,100,301,414,585 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ