• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-06 17:12:31

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 175,957,803 төгрөгийн үнийн дүн бүхий 555,263 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Авто зам ХК (AAR +15.00%), Дархан гурил тэжээл ХК (DAR +14.98%), Ар баянхангай ХК (ABH +14.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гутал ХК (GTL -14.80%), Ремикон ХК (RMC -7.43%), Адуун чулуун ХК (ADL -5.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,437 ширхэг нэгж эрх 7,822,141 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,304,000 юань буюу 8,785,187,840 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 290,400 ам.доллар буюу 996,223,008 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,432,000 юань буюу 8,846,622,720 төгрөгөөр,  

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 534,600 ам.доллар буюу 1,833,955,992 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.  

Энэ өдөр нийт 20,645,769,504 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 36,671.99 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,064,616,885,661 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ