• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-07 17:22:00

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 285,291,696 төгрөгийн үнийн дүн бүхий 697,854 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол керамик ХК (KEK +15.00%), Улаансан ХК (UNS +15.00%), Эрдэнэт хүнс ХК (TAS +14.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.98%), Авто импекс ХК (AOI -6.90%), Айтүүлс ХК (ITLS -3.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 71,677 ширхэг нэгж эрх 8,001,908 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 37,880 ширхэг үнэт цаас 250,008,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,432,000 юань буюу 8,834,273,280 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 283,800 ам.доллар буюу 973,521,978 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,895,622,400 төгрөгөөр 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 14 багц 86,600 тонн 1/3 коксжих нүүрс 11,289,600 ам.доллар буюу 38,726,827,776 төгрөгөөр  тус тус арилжаалагдлаа. 

Энэ өдөр нийт 57,973,547,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.64% хувиар өсч, 37,274.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,106,379,736,663 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ