• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023-12-08 19:04:54

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18 дахь хэсэг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг, “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.28, 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвшигчид тавигдах шаардлага, шалгуур:

Боловсрол

  • Санхүү, эдийн засаг, хууль, эрх зүйн дээд боловсролтой;

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

Ур чадвар

  • Асуудлыг шийдвэрлэх болон дүн шинжилгээ хийх, бодлого төлөвлөх боловсруулах;

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой, шуурхай удирдан зохион байгуулах;

  • Мэргэжлийн өндөр чадвартай

Туршлага

  • Санхүүгийн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

  • Компанийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;

  • Санхүүгийн зах зээлийн томоохон төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлагатай.

Жич: Биржийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдлэг, туршлагатай, мөн төрийн байгууллагатай харилцан уялдаа холбоотой ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бусад шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;

  • Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;

  • Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

  • Компанитай бизнесийн аливаа холбоогүй (Үнэт цаасны компани, Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болон бусад өрсөлдөгч байгууллагад удирдах албан тушаалд сүүлийн 3 жил ажиллаагүй байх);

  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

  • Санхүү, Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэггүй байх;

  • Уул уурхайн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээдтэй холбоо хамааралгүй байх;

  • Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;

  • Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;

  • Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон бол энэ нь нэр дэвшигчээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

  • Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ зөрчлийн шийтгэл хүлээсэн бол үүнээс хойш нэг жил өнгөрсөн байх;

  • Өөрөө эсхүл хамаарал бүхий этгээд нь сүүлийн 2 жил өрсөлдөгч компани болон үнэт цаасны компанид ажил, албан тушаал эрхлээгүй байх; /Компани нь Компанийн нэгдэлд хамаарагдаж байгаа бол нэгдлийн бусад хуулийн этгээдэд мөн адил хамаарна/

Жич: Компанийн засаглалын сургалтад хамрагдсан талаарх гэрчилгээ, Үнэт цаасны зах зээлд ажиллах эрхтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

  2. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;

  3. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт;

  4. Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет (Төрийн албан хаагчийн анкет);

  5. Анх удирдах албан тушаалд ажиллаж эхэлснээс хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

  6. Боловсролын дипломын лавлагаа, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар;     

  7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

  8. Иргэний үнэмлэхийн лавлагаа;

  9. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт;

  10. Санхүүгийн зохицуулах хорооны тохиромжтой этгээдээр тодорхойлсон тодорхойлолт;

  11. Нэр дэвшигчийн баталгаа; (“МХБ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвшигчийн баталгаатай ЭНД дарж танилцана уу.)

  12. Нэр дэвшигчийн мэдэгдэл; (“МХБ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвшигчийн мэдэгдэлтэй ЭНД дарж танилцана уу.)

  13. Бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримт.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд /Дотоод аудитор О.Ангирмаа, утас: 89054945/ хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг нэг дугтуйнд хийн битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний овог, нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.

2. Дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурсан байна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Хүчин төгөлдөр бус баримт бичиг ирүүлсэн тохиолдолд баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзнэ.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

8. Нэмэлт мэдээллийг компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын 8681-1212 дугаарын утаснаас авна уу. 

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК