• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК-ИЙН "НОГООН БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-12-11 10:48:10

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2023-12-11/ “ХААН Банк” ХК-иас олон нийтэд санал болгон гаргаж буй "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “ХААН Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, “БиДиСек ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж болон албаны бусад хүмүүс оролцсон. Ёслолын ажиллагааг нээж 

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ:

         “Ногоон бонд хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргаж буй “Ногоон бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Банкны салбарын актив хөрөнгийн 32 хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлж байгаад баяртай байна.

Хаан банк нь өнгөрсөн 3-р сард олон улсын зах зээл дээр анх удаа ногоон бонд гарган ногоон төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн нь НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын хэрэгжилтэд тодорхой хувь нэмэр оруулж буй үйл хэрэг юм. 

Тэгвэл өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалах дотоодын анхны ногоон бондыг гаргаж байна. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 16.0%-ийн хүүтэй, 170 мянган ширхэг бондын захиалгыг өнөөдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн арилжааны системээр дамжуулж авна.

Ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ чухалд тооцогдож буй энэ цаг үед байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжих урт хугацаат эх үүсвэрийг татахаар ийнхүү дотоодын хөрөнгийн зах зээлд “Ногоон бонд”-ыг санал болгож буй ХААН банкны хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Түүнчлэн үнэт цаас гаргах үйл ажиллагаанд хамтран ажилласан андеррайтер, хууль зүйн зөвлөх, хөрөнгийн үнэлгээ, аудитын компанийн хамт олон та бүхний ажилд амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье" гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ: 

       "ХААН Банк 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дотоодын зах зээлд анхдагч "Ногоон бонд" гаргах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд "Ногоон санхүүжилт"-ийн замын зураглалыг 2022 онд баталсан. Төр засгаас ногоон эдийн засгийг дэмжих шат дараатай арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс анх удаа олон улсын зах зээлээс "Ногоон бонд"-ын санхүүжилтийг татаж чадсан юм. Тэгвэл өнөөдөр мөн анх удаа дотоодын зах зээлээс төгрөг болон ам.долларын хосолсон бонд гаргах үйл ажиллагаа ийнхүү эхэлж байна. 2021 онд СЗХ-ноос "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн баталсан.

Ингэхдээ БОНД-ыг бүхэлд нь том дүнгээр батлан, зах зээлд үе шаттай, хэсэгчилсэн байдлаар гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Ингэж хэсэгчлэн гарснаар санхүүгийн чадавхын зэрэглэлийг тогтоох байгууллагаас ногоон бонд гаргахад барьцаа хөрөнгө шаардахгүй байх зохицуулалт хийсэн нь өнөөдрийн нөхцөлийг бүрдүүлэх үндэс болсон. Ингээд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн сүүлийн 32 жилийн түүхэнд  анхны "Ногоон бонд" гарч буйг онцлоод арилжааны үйл явцад амжилт хүсье" хэмээн хэллээ.

“ХААН Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:

          Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулахад зорьж байгаа. Үүнд хувийн хэвшлийн манлайллыг үзүүлж ХААН Банк анх удаа Ногоон бондын хөтөлбөрөө зарлаж байна. Бид энэ оны 3-р сард ОУ-ын зах зээл дээр МУ-ын анхны ногоон бондыг гаргасан бол өнөөдөр МУ-ын Хөрөнгийн бирж дээр анхны холимог валютаар гаргасан хоёр үе шаттай 30 сая доллартой тэнцэх хэмжээний бондыг гаргаж байна. Өнөөдөр эрхний үе шат буюу 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Дараачийн шатанд 25 сая долларын бондыг стратегийн хөрөнгө оруулагчдад зориулж гаргана.

Бид Ногоон бондыг гаргах явцдаа гадаадын банк санхүүгийн байгууллага, стратегийн хөрөнгө оруулагчдыг татсан явдал нь энэхүү үйл явдлыг илүү онцлог болгож байна. МУ-ыг дэлхийн тавцанд ногоон хөгжил, ногоон эдийн засагт илүү анхаарлаа хандуулдаг гэдгийг бусад улс орны банк санхүүгийн байгууллагуудын анхааралд аваачих нь бидний зорилгын нэг хэсэг юм" гээд "Ногоон бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгөө эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон тээвэр, ногоон барилга зэрэг үндсэн долоон чиглэлийг санхүүжүүлэхэд зарцуулах болно. Ирээдүйн хөрөнгө оруулагч та бүхэнтэйгээ урт хугацаанд үр дүнтэй амжилттай хамтран ажиллана гэдэгтээ итгэл төгс байна" гэсэн юм.

Төгсгөлд нь тэрээр анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ