• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК-ИЙН ГАРГАСАН "НОГООН БОНД"-ЫН АНХАН ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-12-06 11:26:43

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалын дагуу "ХААН Банк" ХК-ийн “Ногоон бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээж авахаар боллоо.

"ХААН Банк" ХК нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 36 сарын хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй 170 мянган ширхэг бондыг санал болгож 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

“Хаан Банк” ХК-ийн гаргаж буй “Ногоон бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК ажиллаж байна. 

Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын 3.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Үнэт цаас гаргагчтай хөрөнгө оруулагчдыг төлөөлж Андеррайтерын байгуулсан "Бондын гэрээ"-ний 6.8 дахь хэсэг, Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын 4.4 дэх хэсэг болон Ногоон бондын хөтөлбөрийн танилцуулгад тус тус тусгаснаар стратегийн херенге оруулагчдад санал болгох ам.долларын бондын нөхцөл, ам. долларын бонд эзэмшигчдийн зарим эрх, үүрэг нь төгрөгийн бондын эзэмшигчдээс ялгаатай болохыг нийт хөрөнгө оруулагчид анхаарна уу.

Уг нөхцөл, эрх, үүргийг илүү ойлгомжтой болгох үүднээс шаардлагатай тохиолдолд Ногоон бондын хөтөлбөрийн танилцуулга болон "Бондын гэрээ"-нд нэмэлт өөрчлөлт оруулж, Өрийн хэрэгслийн бүртгэлийн журамд заасан зохих ажиллагааг хэрэгжүүлж, холбогдох хүсэлтийг ам.долларын бондыг олон нийтэд санал болгохоос өмнө эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх болно.

Үнэт цаас гаргагч нь Ногоон бондын хөтөлбөрийн дараагийн үе шатуудад нийтэд санал болгох ногоон бондын нөхцөлүүдийг тухай бүр тодорхойлж, Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын 6.5 дахь хэсэгт заасан анхдагч зах зээлийн арилжааны мэдэгдэлд тусган, нийтэд мэдээлнэ.

Бондын танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ