• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-22 16:40:17

“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр /2023-12-22/ “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Үйл ажиллагааны нээлтэд Гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл нар оролцсон юм.

Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ: “Бидний урилгыг хүлээн авч өдөрлөгт хүрэлцэн ирсэн үнэт цаасны зах зээлийн оролцогч байгууллагууд, зохицуулагч байгууллагын удирдлагууд, хамтран зохион байгуулагчдадаа талархал илэрхийлье.

Өнгөрч буй 2023 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ажил үйлс өрнүүн, ололт амжилт дүүрэн байлаа. Тухайлбал: “Монголын хөрөнгийн бирж” /МХБ/ ТӨХК нь 34 хувиа хувьчилж, төрийн өмчит компанийн хяналтыг олон нийтэд амжилттай шилжүүлсэн. Түүнчлэн “Банкны тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлт, банкны реформ хэрэгжин МХБ-ээр дамжин системийн таван банк хувьчлагдсанаар урьд өмнө харилцагч байсан иргэд хувьцаа эзэмшигч болж, үйл ажиллагааны өгөөжийг нь хүртэх боломж нээгдээд байна.

Мөн “Монголын хөрөнгийн бирж” олон улсын FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн ангилалд орлоо. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг татах томоохон хөшүүрэг болсон. Түүнчлэн МХБ таваарын арилжааг амжилттай нэвтрүүлж МУ-ын экспортын үндсэн бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр, жоншны арилжааг хийж эхэлсэн бол 2024 онд МУ-ын Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу зэс болон экспортын бусад бүтээгдэхүүний арилжааг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2023 онд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.6 их наяд төгрөгт хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо. МХБ-ээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор боллоо.

Түүнчлэн энэ жил хөрөнгийн зах зээл IPO, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг шинэ бүтээгдэхүүнээр дүүрэн, компанийн бондын зах зээлийн идэвхжил нэмэгдсэн онцлогтой жил байлаа. Энэ мэтчилэн бид өнөөдөр амжилт ололтоо дүгнэн, ирж буй 2024 онд ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээ төлөвлөх, ярилцах, хэрэглэгчдийг зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, шаардлагатай үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна” гээд талуудад амжилт, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ:

“УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй банкны салбарын реформ, төрийн өмчит компанийн хувьчлал, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг өргөжүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 10 их наяд төгрөгийг давж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцлох нь зүйтэй. Цаашид Санхүүгийн зохицуулах хороо бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдийн дотоод, гадаадын бирж дээр давхар бүртгэл хийх, хадгаламжийн бичиг гаргах зэрэг үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бодлого зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2026 онд 30 их наяд төгрөгт хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дуулгахад таатай байна” хэмээн онцолсон юм.

Нээлттэй өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ТӨХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, 8 үнэт цаасны компаниуд оролцож үнэт цаасны зах зээл, арилжааны практикийн талаар сургалт явуулахын зэрэгцээ үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ