• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-05 14:46:57

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 451,994,895 төгрөгийн үнийн дүн бүхий 1,142,228 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс УБ-БҮК ХК (BUK +15.00%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +14.09%), Монгол алт ХК (ERS +11.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шуудан ХК (MNP -11.16%), Атар-Өргөө ХК (ATR -9.09%), Хаан банк ХК (KHAN -6.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 24,060 ширхэг нэгж эрх 7,536,165 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,759 ширхэг үнэт цаас  175,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,177 ширхэг бонд 117,611,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 12,659,200 ам.доллар буюу  43,157,997,824 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 43,911,040,384 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.99% хувиар өсч, 41,577.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,302,511,714,724 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ