• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50666.69

( -120.93 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50666.69 -120.93
MSE A Индекс 19412.39 -71.66
MSE B Индекс 14232.15 92.14

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-14 17:07:45

Энэ өдөр нийт 21,249,506,635 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-05-14 14:41:34

Худалдан авах саналыг хүлээн авах, хэрэгжүүлэх ажиллагааг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хариуцан гүйцэтгэх ба Э.Анхбат-88816377 дугаарын утсаар хүлээн авна.

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Т.ХАШ-ЭРДЭНЭ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДЭРГЭДЭХ МЭРГЭШЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2026-05-14 13:05:26

Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтнүүдэд эрх олгох сургалт энэ оны 5, 11 дүгээр сард, мэргэшлийн шалгалт 3, 5, 9, 11 дүгээр сард тус тус зохион байгуулагдах хуваарь гарсан.

Мэдээ мэдээлэл

"ГОЛОМТ БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-01-15 11:46:04

"Голомт Банк" ХК нь "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-ын 9.1-д заасны дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайланг 2023 оны 4-р улирлын байдлаар танилцуулж байна. 

Тус банк 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр нийтэд санал болгосон. Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, нийт 118,815,152,890 төгрөгийг /нийт хувьцааны 11.43 хувь/ олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн.

Нийт татан төвлөрүүлсэн 118,815,152,890 төгрөгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

           1. Үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардал: 2.1 тэрбум төгрөг

            2. Зээл олголт 116.7 тэрбум төгрөг

"Голомт Банк" ХК 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүрэн зарцуулсан байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ