Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9 болон биржийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйлийн 23.1, 23.11.5 дахь заалт, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/922 дугаартай албан мэдэгдэл, 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/938 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын А/389 тоот тушаалаар дараах шийдвэр гарсан байна.
Үүнд: "Сэндли ББСБ" ХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг, 3045 /SNDB/ кодтой "Сэндли бонд-2.0" өрийн хэрэгслийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



