• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2024-01-18 13:24:22

Эрхэм та бүхэнд Монголын хөрөнгийн зах зээл, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК үүсч хөгжсөний түүхт 33 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Монголын хөрөнгийн биржийг 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор vvсгэн байгуулснаар Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн үйл явц эхэлсэн юм.

Тэр цагаас хойш Монголын хөрөнгийн бирж /МХБ/ олон түүхэн ололт амжилтуудыг бүтээж ирснээс онцгойлон 2023 оны ололт амжилтаа тоймловол: “Монгол Хөрөнгийн Бирж” ХК FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд орж МУ-ын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн онцгой үйл явдал боллоо. Үүний зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20.8 хувьд хүрээд байна.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд системийн 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банк, Голомт банкууд нь 2023 оны 06 дугаар 30-ны өдрөөс өмнө нээлттэй компани болох үүргээ биелүүлж, олон нийтэд хувьцаагаа санал болгосноор нийт 302.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Түүнчлэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнүүдийг бүртгэн олон нийтэд санал болгож, 140 гаруй тэрбум төгрөгийн анхдагч зах зээлийн арилжааг амжилтай зохион байгууллаа.

Түүнчлэн Улсын Их Хурлаас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” баталж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж үүссэн түүхэн үйл явц өрнөж байна. Энэхүү үйл явцтай холбогдуулан МХБ арилжааны системийн шинэчлэлт хийн, үйл ажиллагаагаа өргөжүүлэв. Мөн МХБ-ээр арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үнийн мэдээллийг эх сурвалж болгон “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” /АМНАТ/ тооцдог боллоо. МХБ-ээр дамжин экспортод гарах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж төмрийн баяжмал арилжаалж эхэлсэн бол манай хамт олон 2024 онд зэс болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүн арилжаалах бэлтгэл ажлыг хангаж байна.

2023 онд Монголын хөрөнгийн зах зээлийг гадаад улсуудад сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр БНСУ, Хонконг, БНХАУ улсуудад үйл ажиллагааг зохион байгуулж, Будапештын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Бид дотооддоо “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг сар бүр тогтмол, зохион байгуулж, Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг зах зээлд оролцогч бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж иргэд олон нийтийг мэдээ мэдээллээр нээлттэй хангаж ажиллалаа. “Монголын хөрөнгийн бирж” нь 33 жилийнхээ босгон дээр МУ-ын хөрөнгийн зах зээлийн салбарын оны шилдгийг шалгаруулдаг “Grand bull awards-2023”-аас ОНЦЛОХ IPO номинацид шалгарсан зэрэг чамлахааргүй амжилттай ажиллаж байна.

2024 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хамт олон өмнөх он жилүүдийн ололт амжилтаа бататгаж, МУ-ын хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэн, амжилттай ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид Та бүхэнд Монголын Хөрөнгийн зах зээл үүсч, хөгжсөний түүхт 33 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

                                                                                                       

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ