• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 33 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2024-01-18 13:41:41

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК байгуулагдсаны түүхт 33 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2024-01-18/ цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллааг нээж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: “Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 30 гаруй жилд туулсан замнал, амжилт бүтээлээрээ өнөөдрийн түүхээ бүтээж ирлээ. Өдгөөгөөс 33 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан түүхтэй. Ийнхүү Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн үйл явцыг эхлүүлэх, Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлд оролцогчдыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх үйл хэрэгт тууштай ажиллаж, хамтдаа хөгжиж ирсэн та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд биржийн зах зээлийн үнэлгээг ДНБ-ний 20%-тай тэнцэх хэмжээнд хүртэл амжилт үзүүлэн ажилласан байна. Хойшид энэхүү амжилтаа улам бататгахын төлөө хичээн ажиллацгаая” хэмээн хэлсэн юм.

МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ: “Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан цагаас хойш биржийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрч, 170 гаруй компанийн хувьцаа олон нийтэд нээлттэй арилжигдаж, 7.7 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжих хүртлээ өргөжин хөгжөөд байна. Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийн хөгжил дараагийн шатанд гарч хөгжиж байгааг онцлон хэлмээр байна. Энэ агуулгаараа биржийн залуу үеийн төлөөллийг цан цохих ёслолд урьж байна” гэв.

Санхүүгийн албаны мэргэжилтэн А.Сансармаа Монголын хөрөнгийн биржийн 7,135 дахь удаагийн арилжааг нээж цан цохилоо.

Түүнчлэн Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэн, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар нийт албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ