• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-18 17:01:54

2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 294,352,697 төгрөгийн үнийн дүн бүхий 467,115 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Блюскай секьюритиз ХК (BSKY +14.95%), Мик холдинг ХК (MIK +13.90%), Хас Банк (XAC +5.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.29%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -3.33%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,605 ширхэг нэгж эрх 3,156,380 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 247 ширхэг бонд 24,663,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу  8,244,254,720 төгрөгөөр,

  • “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,080,000 юань буюу  6,668,147,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 15,234,574,697 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.23% хувиар буурч, 41,131.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,066,779,036,713 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ