• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

2024 ОНЫ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2024-01-24 18:21:13

“Монголын хөрөгийн бирж” ХК-иас сар тутам зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-д энэ удаа 24 суралцагч хамрагдлаа.

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Энэ сарын сургалтад “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ийн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдээс таван сэтгүүлч, хязгаар нутгаас нэгэн малчин хүрэлцэн ирж хамрагдсанаараа онцлог байлаа.

“Монголын хөрөгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ нар багш, суралцагчдад баяр хүргэж сертификатийг гардууллаа.

Хөвсгөл аймаг, Баянзүрх сум, 1-р багийн малчин Т.Бат-Эрдэнэ:

МАЛ МАЛЛАХААС ГАДНА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ СУДАЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, МӨНГӨӨ ҮРЖҮҮЛЭХЭД СУРАЛЦАХААС АРГАГҮЙ ЦАГ ҮЕ ИРСЭН

-Алс хязгаар нутгаас манай сургалтыг зорин ирсэнд баярлалаа. Та сургалтын үйл явц, үр өгөөжийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Сургалтын талаарх мэдээллийг танай цахим хуудсаас мэдэж авч, бүртгүүлсэн. Малчин бидэнд дан ганц мал маллаж амьдрах нь санхүүгийн хувьд улам л эрсдэлтэй болж байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийг судлах, хөрөнгө оруулалт хийж мөнгөө үржүүлэх аргад суралцахаас аргагүй цаг үе.

-Сургалтын үр өгөөжийг үнэлбэл?

-Сургалт сэтгэлд хүрч байна, их таалагдлаа. Гуравхан хоногийн дотор энэ  хэмжээний мэдээлэл авна гэдэг хол газраас зорьж ирсэн зардлаар ч хэмжигдэхээргүй оюун хөрөнгө оруулалт боллоо. Цаг үеэ олсон хэрэгтэй мэдээллээр өөрийгөө цэнэглэж авсандаа баяртай байна.

-Та хэдэн жил мал маллаж байна вэ?

-Би одоо 51 настай, 6 настайгаасаа хонь дагасан. Сүүлд нь  хоёр жил малын эмчээр сурч, цэрэгт явсныг эс тооцвол насаараа мал маллаж байна. Харин орчин үед харилцаа холбоо сайжирч цахимаар хаанаас ч мэдээлэл авах боломжтой болсны буянаар энэ сургалтыг мэдэж авсандаа их олзуурхаж байна. Залууст хандаж хэлэхэд малчин надаас дутах юу байх вэ, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг ойлголтоо сайжруулж, суралцаад авах тун хэрэгтэй юм байна гэдгийг захья.

-Хөвсгөл аймаг байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, тэр хэмжээгээрээ хүн мал аль алинаас тэсвэр хатуужил шаарддаг газар.

-Тийм ээ. Одоогийн нийгэмд зөвхөн малын ашиг шимээр ашиг орлогоо тодорхойлж амьдрах хүнд. Байгаль цаг уурч бидний залуугийнх шиг байхаа больж хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс л би энэ хүртэл ирж танай сургалтад хамрагдлаа. Та бүхэнд, багш нартаа баярлалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ