• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-25 17:22:26

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 129,551,849 төгрөгийн үнийн дүн бүхий 369,041 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монложистикс Холдинг ХК (MLG +7.15%), ЛэндМН ББСБ ХК (LEND +5.08%), Дархан нэхий ХК (NEH +4.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто зам ХК (AAR -14.99%), Өндөрхаан ХК (ONH -14.94%), Бодь Даатгал ХК (BODI -8.87% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,996 ширхэг нэгж эрх 4,562,805 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу  8,881,472,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 260,700 ам.доллар буюу 888,194,472 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 346,500 ам.доллар буюу 1,180,511,640 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 11,084,292,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.32% хувиар өсч, 41,257.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,085,380,058,948 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ