• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-26 17:02:45

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 239,705,170 төгрөгийн үнийн дүн бүхий 1,584,085 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.71%), Женко тур бюро ХК (JTB +6.67%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +4.07%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -15.00%), Багануур ХК (BAN -9.47%), Шивээ овоо ХК (SHV -7.02% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,440 ширхэг нэгж эрх 589,545 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг бондыг 500,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 3,106,340 ширхэг үнэт цаас 254,719,880 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 7,168,000 юань буюу  3,406,592,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 273,900 ам.доллар буюу 932,484,333 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн 1/3 коксжих нүүрс 115,652,480 ам.доллар буюу 393,735,398,586 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 398,569,989,514 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.34% хувиар өсч, 41,397.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,115,279,116,132 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ