• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-29 14:46:38

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 169,571,253 төгрөгийн үнийн дүн бүхий 650,039 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Махимпекс ХК (MMX +14.98%), Глобал монголиа холдингс ХК (HML +14.87%), УБ-БҮК ХК (BUK +14.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -14.93%), Жуулчин дюти фрий ХК (SUL -14.57%), Хишиг уул ХК (HSX -14.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 29,090 ширхэг нэгж эрх 17,004,283 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,363 ширхэг бондыг 736,300,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 9,800 ширхэг үнэт цаас 320,460,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,944,000 юань буюу  8,978,887,680 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 346,500 ам.доллар буюу 1,179,447,885 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 11,401,671,101 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.61% хувиар буурч, 41,143.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,082,336,239,135 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ