• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48739.03

( 101.07 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48739.03 101.07
MSE A Индекс 17964.71 0
MSE B Индекс 14636.32 0

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-29 17:41:03

Энэ өдөр нийт 14,130,147,905 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-08 17:14:48

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 410,440,161 төгрөгийн үнийн дүн бүхий 1,807,423 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Талх чихэр ХК (TCK +9.69%), Монгол шуудан ХК (MNP +7.02%), Махимпекс ХК (MMX 4.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан зочид буудал ХК (DZG -15.00%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -10.67%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -10.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 3,443 ширхэг нэгж эрх 2,316,021 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 3,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,048,000 юань буюу 8,525,875,200 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 222,075 ам.доллар  буюу 754,493,150 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 237,825 ам.доллар  буюу 808,003,303 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 10,504,127,835 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.06% хувиар өсч, 42,498.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,278,122,008,378 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ