• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54126.05

( -633.03 -1.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54126.05 -633.03
MSE A Индекс 20800.63 -217.15
MSE B Индекс 14402.83 241.58

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-07-31 10:59:06

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

7 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-30 15:44:39

Энэ өдөр нийт 25,222,294,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЕЙШН" ХК НЬ БАЯНХӨНДИЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ СТРАТЕГИЙН ТҮНШЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ

2024-02-13 10:16:53

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн” ХК (Эрдэнэ Ресурс) нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтад зориулж 2024 оны 2-р сарын 8-ны өдөр Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй 80 сая ам.доллар хүртэл төслийн зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байна.

“Эрдэнэ Ресурс” корпорацийн зүгээс "Анхны алтыг 2025 онд олборлохоор төлөвлөж буй Баянхөндий төсөл нь дэлхийн хэмжээнд хөгжүүлж буй хамгийн өндөр агуулгатай, ил аргаар олборлох боломжтой уурхайн нэг бөгөөд олборлолтыг эхлүүлснээр Монголын хамгийн том алтны үйлдвэрлэгч болно. Энэхүү санхүүжилтээр ММС-тэй түншлэлээ бэхжүүлж, Монгол Улсын баруун өмнөд хэсэгт уул уурхайн томоохон шинэ дүүрэг үүсгэх компанийн зорилтыг ахиулж байна. ММС-ийн уул уурхай, барилга угсралт, эрчим хүч, тээвэр, ложистик, дотоодын болон олон улсын харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн туршлага нь Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх, цаашлаад Хөндий Эрдсийн дүүргийн ирээдүйн өсөлтийн суурь болох юм. Бид хамтдаа Монгол Улсын эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээж, салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн, хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны үнэ цэнийг бий болгох болно” хэмээн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ