• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-15 15:18:37

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 374,043,242 төгрөгийн үнийн дүн бүхий 2,187,112 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Авто зам ХК (AAR +14.99%), Глобал монголиа холдингс ХК (HML +14.98%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Оллоо ХК (OLL -14.81%), Бэрх Уул ХК (BEU -8.94%), Женко тур бюро ХК (JTB -8.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,446 ширхэг нэгж эрх 8,979,775 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 120 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,648,000 юань буюу  13,047,367,680 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100 багц 640,000 тонн 1/3 коксжих нүүрс 75,264,000 ам.доллар буюу 255,500,958,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 268,937,349,417 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.95% хувиар өсч, 43,389.03 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,625,442,767,976 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ