• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-16 17:18:07

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 2,351,775,164 төгрөгийн үнийн дүн бүхий 23,627,810 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гутал ХК (GTL +13.82%), Таван толгой ХК (TTL +11.88%), Махимпекс ХК (MMX +6.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -14.05%), Гермес центр ХК (HRM -13.92%), Мерекс ХК (MRX -13.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,430 ширхэг нэгж эрх 2,941,405 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг бонд 600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу  12,764,718,720 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 963,900 ам.доллар  буюу 3,269,423,493 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 8 багц 25,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,411,200 ам.доллар  буюу 4,786,606,944 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 23,181,065,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 3.77% хувиар өсч, 45,024.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,883,097,478,263 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ