• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51360.15

( 738.2 1.46% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51360.15 738.2
MSE A Индекс 19722.66 235.89
MSE B Индекс 14327.15 -39.61

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГУУД УУЛ УУРХАЙН ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-05-29 16:20:41

Тус уулзалтад “Би Ди Сек ҮЦК” ХК болон БНХАУ-ын Хайнань, Хунань муж, ӨМӨЗО-ны Ухай болон Ордос хотод нүүрсний худалдаа, угаах, баяжуулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд биржийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэл, гэрээний зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДӨР АМАРНА

2026-05-29 15:56:53

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д зааснаар Хүүхдийн баярын өдөр улс орны хэмжээнд нийтээр амрах зохицуулалттай.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, ХУВЬЦААНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

2026-05-29 14:53:59

2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус компанийн үнэт цаасны арилжаа, хувьцааны шилжилт хөдөлгөөнийг зогсоов.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-19 17:07:43

“Монгол базальт" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашгаас 1,184,757,000 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаанд 21 /хорин нэг/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ