• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“Э-ТРАНС ЛОЖИСТИКС” ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-20 17:22:26

“Э-Транс Ложистикс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгаас нийт 277,200,000.00 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаанд 6.0 /зургаа/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ