• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ ӨНГӨРСӨН ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД 22.35 ХУВИАР ӨСЧ, 799.22 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

2024-02-22 15:45:04

Компанийн тухай хуулийн 46.1, 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй.

2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлсэн.

Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ирүүлж, Монголын хөрөнгийн бирж компани тус бүрээр олон нийтэд мэдээллээд байна.

Хувьцаат компаниудын ногдол ашгийн дүн мэдээллийг сүүлийн гурван жилээр харьцуулбал: 

  • 2022 онд 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөг,

  • 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилж байсан бол

  • 2024 онд нийт 40 хувьцаат компани 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад  22.35 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ