• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-23 17:10:32

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 997,225,275 төгрөгийн үнийн дүн бүхий 6,784,864 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шарын гол ХК (SHG +15.00%), Сор ХК (SOR +14.96%), Таван толгой ХК (TTL +7.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар хивс ХК (UBH -13.61%), Улаанбаатар БҮК ХК (BUK -9.02%), Адуун чулуун ХК (ADL -8.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 32,571 ширхэг нэгж эрх 21,177,298 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 96 ширхэг үнэт цаас 9,586,560 төгрөгөөр төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,456,000 юань буюу 12,934,521,600 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 338,250 ам.доллар буюу  1,145,656,133 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 21,312,000 ам.доллар буюу  72,183,957,120 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 87,292,123,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.8% хувиар өсч, 44,724.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,798,944,038,584 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ