• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-01 17:22:39

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 904,765,506 төгрөгийн үнийн дүн бүхий 5,594,778 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +14.98%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +10.99%), Сэндли ББСБ ХК (SEND +7.24) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монноос ХК (MNS -15.00%), Блюскай секьюритиз ХК (BSKY -14.99%), Талх чихэр ХК (TCK -11.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 39,451 ширхэг нэгж эрх 15,531,588 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 31 бонд 3,100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 106,997 ширхэг үнэт цаас 198,919,464 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,880,000 юань буюу  12,637,363,200 төгрөгөөр,

  • “Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс 6,899,200 ам.доллар буюу 23,332,335,488 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 37,101,015,246 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55% хувиар өсч, 44,801.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,717,575,694,252 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ